Лалын улсуудын дээд хэмжээний уулзалтад Суданы Цэргийн зөвлөлийн тэргүүнийг урьжээ

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2019-05-14 17:55:48

МОСКВА. /TASS/. Саудын Арабын хаан Суданы шилжилтийн Цэргийн зөвлөлийн тэргүүн Абдель Фаттах аль-Бурханыг энэ сарын сүүлчээр болох Лалын улсуудын дээд хэмжээний уулзалтад оролцохыг урьжээ. Энэ тухай Суданы Цэргийн зөвлөлийн мэдэгдсэнийг “Al Mayadeen” телевиз иш татан мэдээлжээ.


Саудын Арабын Мекка хотод болох Лалын улсуудын төр, засгийн тэргүүнүүдийн 14 дүгээр уулзалтын үеэр лалын улсуудын нэгдмэл байдлыг бэхжүүлэх асуудлыг хэлэлцэх аж.  


Суданд ард иргэд үнэ ихээхэн нэмэгдсэнд сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлж, олон сар

үргэлжилсэн жагсаал цуглаан хийсэн юм. Хожим нь Суданы цэргийнхэн Ерөнхийлөгч Омар аль-Баширыг албан тушаалаас нь огцруулаад зогсохгүй парламентыг тарааж, хоёр жилийн хугацаатай шилжилтийн Цэргийн зөвлөлийг байгуулсан юм. 

Холбоотой мэдээ