Казахстаны Мажилис Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээг соёрхон баталжээ

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2019-05-15 14:55:17

НУР-СУЛТАН. /TASS/. Казахстаны парламентын доод танхим буюу Мажилис Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээг соёрхон баталжээ.


Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээг 2017 оны 7 дугаар сарын 7-нд НҮБ-ын Нью-Йорк дахь төв байранд байгуулж байжээ. Энэхүү гэрээний үндсэн зорилго нь цөмийн зэвсгийг жигшиж, цөмийн стратегиас татгалзаж, энэ үзэл суртлыг дэлхий дахинд түгээх явдал юм. Гэрээний зүйл заалтууд цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх салбарт тэргүүлэгч байж ирсэн Казахстаны зарчимч байр сууринд нийцдэг байна.


Гэрээг 50 улс соёрхон баталснаар хүчин төгөлдөр болох аж. Одоогоор тус гэрээнд 70 улс гарын үсэг зурж, 23 улс соёрхон батлаад байгаа аж. Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээг Мажилис соёрхон баталсны дараа Казахстаны дээд танхим буюу Сенат хянаж үзэх юм байна.

Холбоотой мэдээ