“Бизнесээ эхэл, бизнесээ хөгжүүл” 10 өдрийн сургалт эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-05-16 13:44:43
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. “Нийгмийн түншлэл сүлжээ” ТББ болон Дани Монголын нийгэмлэгийн хамтран хэрэгжүүлж буй “Хариуцлагатай, тогтвортой нийгэм” төслийн хүрээнд Олон улсын хөдөлмөрийн байгууллагын “Бизнесээ эхэл, бизнесээ хөгжүүл” 10 өдрийн сургалт Дундговь аймагт эхэллээ. 

Сургалтыг Олон улсын хөдөлмөрийн байгууллагын “Бизнесээ эхэл, бизнесээ хөгжүүл” хөтөлбөрийн менежментийн нэгжийн ахлагч, мастер багш Я.Балгансүрэн удирдан явуулж байна.

Сургалтад шинээр бизнес эхлэхээр төлөвлөж байгаа болон хөгжүүлэх зорилготой 8 иргэн оролцож, бизнесээ эхлүүлж, хөгжүүлэхэд шаардагдах бүхий л мэдлэг чадварыг эхнээс нь олж авах бөгөөд бизнесийнхээ техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж  сурах ажээ.

Мөн сургалтын дараа Олон улсын хөдөлмөрийн байгууллагын “Бизнесээ эхэл, бизнесээ хөгжүүл” сургалтын сертификат гардан авах юм.

“Хариуцлагатай, тогтвортой нийгэм” төсөл нь орлого багатай айл өрхийн иргэдийг чадваржуулан ядуурлыг бууруулах чиглэлээр орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулах зорилгоор  2019-2022 он хүртэл үйл ажиллагаагаа явуулах төсөл юм.  

Холбоотой мэдээ