УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-05-17 10:42:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан 10.34 цагт гишүүдийн 57.3 хувийн ирцтэй эхэллээ. Чуулганаар таван хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр төлөвлөснийг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулав.


Хэлэлцэх асуудлын жагсаалтад Засгийн газар болон УИХ-ын гишүүн С.Бямбацогтын өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хоёр хуулийн төсөл, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Түүнчлэн Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын 18 дахь илтгэлийг сонсох юм.


Ийнхүү чуулганаар Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эхлэв. 

Холбоотой мэдээ