Аймгийн хэмжээнд мал төллөлт 74,5 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-05-17 15:43:06

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн хэмжээнд нийт 2365,1 мянган хээлтэгч мал тоолуулсан ба үүний 80 гаруй хувь нь буюу ойролцоогоор 1892,0 мянга нь хээлтүүлэгт оржээ. Энэ сарын 15-ны өдрийн мэдээгээр энэ хавар төллөх ёстой 1892,0 мянган хээлтэгчийн 1766,3 мянга нь төллөж, мал төллөлт аймгийн хэмжээд 74,5 хувьтай байна.

Гарсан төлийн 98 хувь нь бойжиж байна. Төлийг төрлөөр нь авч үзвэл ботго 248, унага 33081, тугал 93594, хурга 1090657, ишиг 509997 тус тус бойжиж байна.   

Ирэх долоо хоногт мал төллөлтийн шинэ мэдээ гарна.

Холбоотой мэдээ