Өмнөговийнхны "Их ундарга" тоглолт Улаанбаатар хотод боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2019-05-17 21:26:55

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгаас төрөн гарсан урлагийнхны "Их ундарга" тоглолт Улаанбаатар хотод энэ сарын 16-нд боллоо. 

Тус аймгийн залуу уран бүтээлчдийн санаачилгаар "Говь гурван сайхан" уран бүтээлчдийн холбоо байгуулсан байна. Тэд төрөлх нутгийн уран бүтээлчдээ нэгтгэх, хамтарч уран бүтээл туурвих, говь нутгийн бахархал болсон уран бүтээл, соёлын биет бус өвийг өсвөр насныхан, хүүхэд багачуудад таниулах зорилготой юм.

Энэхүү холбооноос санаачлан аймгийн хэмжээнд 2019 онд салбарын хувьд "Соёлыг дэмжих жил" болгон зарласантай холбогдуулан дээрх тоглолтыг зохион байгуулсан байна. Тоглолтод төрөлх нутагтаа төдийгүй, Монгол Улс, Олон улсын хэмжээнд нэр алдраа дуурсгасан урлаг соёлын алдартан, гавъяатнууд UB PALACE-ийн их танхимын тайзнаа хуран чуулж авьяас, билгээрээ монголчуудынхаа сонор мэлмийг мялаалаа. Энэ үеэр тус аймгийн уран зураач, уран сийлбэрчид, үйлдвэрлэгчдийн брэндийн үзэсгэлэн гарсан байна. 

Холбоотой мэдээ