Аймгийн хэмжээнд нэгдсэн зохион байгуулалттай төвлөрсөн арга хэмжээ зохион байгуулахыг түр хориглов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-05-18 11:32:52

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн ихэнх нутгаар цас орж зарим суманд цас их орсны улмаас цагийн байдал хүндрээд байна. Иймээс цаг агаарын байдлын улмаас аймгийн хэмжээнд нэгдсэн зохион байгуулалттай төвлөрсөн арга хэмжээ зохион байгуулахыг аймгийн Онцгой комиссын хуралдаанаар түр хориглов. 

Тус аймгийн ихэнх нутгаар цасан шуурга шуурч, зарим сумын малчид хотноосоо малаа бэлчээх боломжгүй байдал үүсээд 2-3 хонож байна. Аймгийн Онцгой комиссын гишүүд цаг агаар хүндрэлтэй байгаа сумдад ажиллаж, өвс тэжээл хүргэх ажлуудыг зохион байгуулж байна.Тус аймгийн Хатгал, Баянзүрх, Алаг-Эрдэнэ, Улаан-Уул зэрэг суманд их хэмжээний цас орсон, зусландаа буусан айлууд малаа бэлчээх боломжгүй болсон тул аймгийн Онцгой комисс шуурхай хуралдан холбогдох арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна.

Холбоотой мэдээ