2019 оны улсын аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээн болж байна

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2019-05-20 11:33:31

Булган /МОНЦАМЭБулган аймагт тус аймгийн Могод сумын харьяат, УИХ-ын гишүүн асан, гар бөмбөгийн спортын олон улсын хэмжээний мастер Н.Содномдоржийн нэрэмжит гар бөмбөгийн насанд хүрэгчдийн 2019 оны улсын аварга шалгаруулах тэмцээн болж байна

Тэмцээнд 17 багийн 200 орчим тамирчин оролцож байна. Гар бөмбөгийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн анх удаа орон нутагт болж байгаагаараа онцлог юм гэж аймгийн Биеийн тамир спортын газрын дарга А.Ханддорж ярилаа.

Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 24 хүртэл үргэлжилнэ. 

Холбоотой мэдээ