Хармагны гурван төрлийн цайг Шанхайд борлуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2019-05-21 18:21:44
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт "Хатан хармаг" ХХК хармагны гурван төрлийн цай үйлдвэрлэж байна.
Тус компани нь 2012 оноос хармаг жимсийг судалж, 2014 оноос цай үйлдвэрлэж эхэлжээ. Одоогоор чонон хармаг, хонин хармаг, хармагны навч гэсэн гурван төрлийн цайг үйлдвэрлэж байна.
Тус компани Монголдоо төдийгүй Шанхайд борлуулалтаа хийж байгаа юм. 
Хармаг жимс нь хүний цусыг цэвэршүүлэн залуужуулдаг, даралт бууруулж тогтворжуулах, гэдэс дотор, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг сайжруулдаг байна. Мөн элдэв шархлаа, хагалгааны шарх зэргийг маш хурдан эдгээдэг бөгөөд С амин дэмээр баялаг учир хүний биеийн дархлааг дэмжиж өгдөг байна.
Мөн энэхүү компани нь говийн таван ургамлуудын бүрдэл "Гоо марал" нэртэй цайг үйлдвэрлэж эхлээд байгаа аж. Уг цай нь хармаг, чихэр өвс, халгай, нохой хошуу зэрэг говийн ургамлуудын орцтой юм.  

Холбоотой мэдээ