"Huawei" компани үйлдлийн системээ “Hongmeng” гэж нэрлэж магадгүй байна

Дэлхийд | Эдийн Засаг
ayanzaya@montsame.gov.mn
2019-05-21 12:28:33

МОСКВА. /TASS/. Хятадын харилцаа холбооны “Huawei” компани өөрсдийн хөгжүүлсэн үйлдлийн системээ “Hongmeng” гэж нэрлэж магадгүй байна.


Huawei Central” цахим хуудасны мэдээлснээр, “Huawei” компани үйлдлийн системээ урьдчилсан байдлаар “Hongmeng” гэж нэрлэжээ. Энэ нэр нь МЭӨ III зуунд бичигдсэн эртний Хятадын шастирын дүрүүдийн нэг аж.  


Эх сурвалжийн мэдээлснээр, “Huawei” компани шинэ үйлдлийн системийг төхөөрөмжүүддээ хэд хэдэн удаа туршиж үзжээ. Үйлдлийн системийг албан ёсоор танилцуулах үед нэр нь өөрчлөгдөж магадгүй байгаа хэдий ч одоогоор тус үйдлийн системийг хөгжүүлэх, нэвтрүүлэх төслийг “Hongmeng” хэмээн нэрлээд байгаа аж.   


АНУ-ын Засгийн газар Хятадын “Huawei” компанийг хар жагсаалтад оруулсны дараа “Google” корпорац тус компанитай бизнес-хамтын ажиллагаагаа зогсоож байгаа тухай өмнө нь мэдээлсэн билээ. Хятадын компанийн хувьд “Google”-ийн технологи болон программ хангамжид нэвтрэх эрхийг нь хязгаарлах аж.

Холбоотой мэдээ