ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээгээ чангатгахыг АНУ-д уриалжээ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2019-05-21 15:12:17

КИЕВ. /Ukrinform/. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээгээ чангатгахыг АНУ-д уриалсан байна. Энэ тухай Украины ерөнхийлөгчийн хэвлэлийн алба мэдээлжээ. 


“ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээгээ цаашид чангатгахыг би та бүхэнд уриалж байна” гэж Зеленский Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд нь оролцохоор хүрэлцэн ирсэн АНУ-ын Засгийн газар болон Конгрессын төлөөлөгчидтэй уулзах үеэрээ мэдэгдсэн байна.


Тэрбээр Украины тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг сэргээх үйл хэргийг манлайлж буйд Америкийн талд талархаж буйгаа илэрхийлжээ.  “АНУ бол Украины хувьд юуны өмнө Оросын түрэмгийллийг даван туулахад хүчирхэг бөгөөд маш чухал түнш юм. Донбасс болон Крымд Оросын түрэмгийллийг бид дангаар даван туулж чадахгүй. Тиймээс бидэнд та бүхний тусламж дэмжлэг хэрэгтэй” гэж Зеленский хэлсэн байна.


Холбоотой мэдээ