Хөлбөмбөгчид Тайландыг зорив

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-05-21 16:05:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын хөлбөмбөгийн шигшээ баг “Катар-2022” оны ДАШТ, 2023 оны Ази тивийн АШТ-ий урьдчилсан шатны тоглолтуудын бэлтгэлийг хангахаар өнөөдөр Тайланд улсыг зорив.


Брунейн шигшээ багт дэлхийн аваргын урьдчилсан шатанд манай багтай тоглох оноолт таарсан бөгөөд эхний тоглолт зургадугаар сарын 6-нд Улаанбаатарт, хариу тоглолт зургадугаар сарын 11-нд Брунейн нийслэл Бандар Сери Бегаван хотноо болно. Монгол Улсын баг ирэх сарын 01-нд эх орондоо ирээд шигшээ багийн бүрэлдэхүүнээ зарлах бол Бруней улсын шигшээ баг БНХАУ-д бэлтгэлдээ гарсан байна.


Монгол улсын шигшээ баг ДАШТ-ий эхний шатны шалгаруулалтыг давж байгаагүй бөгөөд энэ удаа чансаа доогуур багтай тоглох учраас дараагийн шат руу дэвших найдвар байгаа юм. ФИФА-гийн шинэчилсэн чансаагаар манай улсын шигшээ баг 187 дугаарт жагссан бол Бруней улсын багийг 194 дүгээрт эрэмбэлжээ.


Тайландыг зорьсон хөлбөмбөгчдийг танилцуулж байна. Хаалгач: Э.Мөнх-Эрдэнэ (Атлетик 220), А.Сайханчулуун (Улаанбаатар), Б.Ариунболд (Эрчим), Хамгаалагч: Д.Төрбат (Атлетик 220), Б.Гарьдмагнай (Дэрэн), Б.Ууганбат (Дэрэн), Б.Даваажав (Эрчим), О.Мөнх-Оргил (Дэрэн), Н.Цэдэнбал (Улаанбаатар Сити), О.Оюунбаатар (Улаанбаатар Сити), А.Дөлгөөн (Дэрэн), Г.Билгүүн (Эрчим), Хагас хамгаалагч: А.Тэмүүжин (Атлетик 220), Б.Батмөнх (Дэрэн), С.Ганхуяг (Хангарьд), А.Нармандах (Улаанбаатар Сити), Ц.Мөнх-Эрдэнэ (Улаанбаатар), Ж.Сүндорж (Улаанбаатар), Б.Төгсбилэг (Улаанбаатар Сити), Г.Ганбаяр (Пушкаш академи), Х.Цэнд-Аюуш (Дэрэн), Довтлогч: Н.Наранболд (Атлетик 220), П.Энхбилэг (Андууд Сити), Б.Хаш-Эрдэнэ (Андууд Сити), М.Жансерик (Дэрэн), Б.Балжинням (Улаанбаатар) нар багтжээ.

Холбоотой мэдээ