Хэрлэн,Мөрөн сумын ногоочдыг иж бүрэн техникээр хангалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-05-21 18:13:48

Хэнтий /МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх саяхан Хэнтий аймагт ажиллах үеэрээ хүнсний ногоочдыг иж бүрэн техникээр хангахаар болсон. Тэгвэл энэ ажил өнөөдөр биеллээ олж байна.

Уг ажлын хүрээнд Хэрлэн, Мөрөн сумын ногоочдод иж бүрэн дагалдах хэрэгсэл бүхий трактор, хүлэмж, усалгааны тоног төхөөрөмжийг гардуулан өглөө. Тавин морины хүчин чадалтай трактор, хөрс боловсруулах дөрвөн төрлийн төхөөрөмж, үрлэгч зэрэг нийт 187 сая төгрөгийн техникээр Хэрлэн, Мөрөн сумын ногоочдыг хангаж байгаа юм.

Иргэд, ногоочдын хувьд маш яаралтай тариалалтын үед нь тоног төхөөрөмжийн асуудлыг шуурхай шийдвэрлэж өгч буйд талархан цаашид аймгаа хүнсний ногоогоор 100 хувь хангах боломж бүрдлээ гэдгийг онцолж байлаа.

Холбоотой мэдээ