Чуулганаар Засгийн газрын өрийн удирдлагын стратегийг хэлэлцэнэ

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2019-05-23 08:41:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы энэ долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар 14 хууль, тогтоолын төсөл хэлэлцэнэ.


Хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төсөл, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон “Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг батлах тухай” тогтоолын төсөл багтжээ.


Мөн Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай, Нотариатын тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх юм. Түүнчлэн Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Төрийн аудитын байгууллагын албан хаагчдын албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Холбоотой мэдээ