“Инвескор” ББСБ олон нийтэд хувьцаагаа гаргалаа

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2019-05-23 09:41:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өчигдөр 18 ХК-ийн 35.5 сая төгрөгийн үнийн дүн бүхий 334.8 мянган ширхэг хувьцааг арилжив.

Энэ өдөр таван компанийн хувьцааны ханш өсөж, 9 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол дөрвөн компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.

Үүнээс "Хай Би Ойл" болон  "Монгол Базальт" ХК-ийн хувьцааны ханш хамгийн их өссөн бол "Хөх Ган" болон "Түмэн Шувуут" ХК-ийн хувьцаа хамгийн их унасан байлаа. "TOP 20" индекс 0.21 хувиар буурч, 20095.55 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.363.850.833.357.54 төгрөг боллоо.

Энэ өдөр Хөрөнгийн биржид “Инвескор” ББСБ олон нийтэд хувьцаагаа гаргаж нээлттэй хувьцаат компани болж байгаагаа зарлан үнэт цаасны захиалгын анхны арилжаагаа эхэллээ. Санхүүгийн технологийг нэвтрүүлж буй тус ББСБ нийт хувьцааныхаа 15 хувийг олон нийтэд санал болгон хөрөнгийн зах зээлээс 17-18 тэрбум төгрөгийн санхүүжилт татахаар төлөвлөжээ. Мөн нийт хувьцааныхаа 85 хувийг стратегийн хөрөнгө оруулагчдад санал болгож байна. 

Холбоотой мэдээ