Багийн спортын ДАШТ анх удаа Улаанбаатарт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-05-23 13:24:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын сагсанбөмбөгийн холбоо /FIBA/-ны 3x3 U18 насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зургадугаар сарын 3-7-ны өдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо болно. 


Ийнхүү олимпын төрлийн багийн спортын ДАШТ анх удаагаа манай эх оронд зохион байгуулахаар болсон байна.


Энэ удаагийн ДАШТ-д сагсанбөмбөгийн спорт өндөр түвшинд хөгжсөн АНУ, ОХУ, Франц, Итали, Латви, Бразил, Аргентин тэргүүтэй 33 улсын эрэгтэй, эмэгтэй шилдэг 40 багийн 160 шилдэг тамирчин өрсөлдөнө.



Тус тэмцээнд Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй шигшээ баг оролцохоор бэлтгэлээ базааж байна. Манай эрэгтэй шигшээ багийн хувьд, Америк, Латви, Гүрж, Беларусын багуудтай тэмцээний “С” хэсэгт багтжээ.

Багийн спортын ДАШТ анх удаа Улаанбаатарт болно

 

Харин эмэгтэй баг Франц, Недерланд, Филиппин, Чех улсын багуудтай нэг хэсэгт орсон байна. Энэхүү тэмцээн өмнө нь зургаан удаа болоход АНУ-ын тамирчид хамгийн олон медаль хүртсэн бөгөөд 3 удаа түрүүлж, 3 удаа дэд аваргаар шалгарч байжээ.


Холбоотой мэдээ