"Монгол Улс Австрийн өнцгөөс” бага хурал эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2019-05-24 10:52:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Австрийн нийслэл Вена хотын Дэлхийн түүхийн музейд “Монгол Улс Австрийн өнцгөөс” сэдэвт /Die Mongolei in ihrer Wahrnehmung in Österreich/ бага хурал энэ сарын 22-нд эхэллээ.


“Очир” Австри-Монголын найрамдлын нийгэмлэг, Австрийн дорнод дахины нийгэмлэг, Дэлхийн түүхийн музей, Монгол Улсаас Австри Улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран зохион байгуулж буй уг хурал энэ сарын 29-нд үргэлжилнэ.


Бага хурлын эхний өдөр Австрийн Шинжлэх Ухааны Академи болон Грацын Их Сургуулийн эрдэмтэн судлаачид, түүх судлал, хөдөө аж ахуйн салбарын ахмад мэргэжилтнүүд Монгол Улсын түүх, соёл, урлаг, улс төр, нийгмийн асуудлаар танилцуулга хийж, хэлэлцүүлэг өрнүүлэв.


Хурлын үеэр Австри улсад оршин суугаа бизнес эрхлэгч, зураач, барималч монгол залуучууд өөрсдийн уран бүтээл, Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ танилцуулж буй юм.

Холбоотой мэдээ