ОХУ-тай хэлэлцээ хийх талаар санал асуулга явуулахыг эсэргүүцжээ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2019-05-24 15:28:03

КИЕВ. /Ukrinform/. Украин улсад Москватай энхийн гэрээ байгуулах асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулахаас илүүтэйгээр хүчирхэг арми болон ОХУ-ын эсрэг хоригоо чангатгах хэрэгтэй байна гэж “Батькивщина” намын дарга Юлия Тимошенко “1+1” сувгийн нэвтрүүлэгт оролцохдоо мэдэгджээ.


Бүх нийтийн санал асуулга бол “гайхалтай санаа” боловч  Орос, Украины хоорондын харилцаа нарийн төвөгтэй байгаа ийм үед шийдвэр гаргах тухайд тохиромжгүй юм гэж Тимошенко цохон тэмдэглэсэн байна.


Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-тай хэлэлцээ хийх асуудлаар бүх нийтийн дунд санал асуулга явуулахаар төлөвлөж байгаа тухай урьд нь мэдээлжээ. Тэрбээр уг санал асуулга  нь олон нийтийн санаа бодлыг олж мэдэх гэсэн арга зам бөгөөд хууль, эрх зүйн санаачилга биш гэдгийг тодруулсан байна.


ОХУ-тай хэлэлцээ хийх талаар бүх нийтийн санал асуулга явуулах эсэх нь Украины дотоод хэрэг гэж Кремль мэдэгджээ.


Холбоотой мэдээ