Жакартад эмх замбараагүй байдлын үеэр гэмтсэн хүний тоо нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-05-25 13:39:01

ЖАКАРТА. /TASS/. Индонезын нийслэл Жакарта хотод болсон эмх замбараагүй байдлын үеэр найман хүн амиа алдаж, гэмтсэн хүний тоо 900-гаас давсан тухай нийслэл хотын Эрүүл мэндийн газар мэдээлжээ.


Тус байгууллагын мэдээлснээр, эмнэлэгт хандсан хүмүүсийн тал орчим хувь нь 20-29 насны залуус байсан байна.


Индонез улсад дөрөвдүгээр сарын 17-нд болсон бүх нийтийн сонгуулийн эцсийн дүнг тавдугаар сарын 21-нд зарласны дараа Жакартад эсэргүүцлийн ажиллагаа эхэлжээ. Индонезын Сонгуулийн хорооны дарга Ариф Будиманы мэдээлснээр, тус улсын одоогийн Ерөнхийлөгч Жоко Видодо сонгогчдын 55.5 хувийн санал авсан бол түүний цорын ганц өрсөлдөгч Прабово Субиантод сонгогчдын 44.5 хувь нь саналаа өгсөн байна. Сонгуулийн энэ дүнтэй санал нэгдэхгүй байгаагаа сөрөг хүчнээс нэр дэвшигчийн сонгуулийн штаб мэдэгдээд, Үндсэн хуулийн цэцэд гомдол мэдүүлжээ. Санал хураах үеэр болон саналын хуудсыг тоолох явцад сонгуулийн дүнд нөлөөлсөн маш олон зөрчил илэрсэн гэж тэд мэдэгдсэн байна.  


Холбоотой мэдээ