Трамп Японы шинэ эзэн хаантай уулзсан гадаадын анхны удирдагч боллоо

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2019-05-27 11:09:30

ТОКИО. /Kyodo/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гэргий Меланьягийн хамт Японы эзэн хаан Нарүхито болон түүний гэргий, хатан Масакотой Токио хот дахь эзэн хааны ордонд уулзлаа. 


Америкийн Ерөнхийлөгч Японы шинэ эзэн хаанд бараалхсан гадаадын анхны удирдагч болж байна. Эзэн хааны ордонд орохын өмнө Трамп болон түүний гэргийг Японы Өөрийгөө хамгаалах хүчний хүндэт харуулууд угтан авсан бөгөөд мөн хоёр улсын төрийн дууллыг эгшиглүүлжээ.


Японы эзэн хаанд бараалхсаныхаа дараа Трамп Ерөнхий сайд Абэ Шинзотой хэлэлцээ хийнэ. Талууд Солонгосын хойгийн байдал болон хоёр талын худалдааны асуудлуудыг хэлэлцэх төлөвтэй байна.


Нарүхито тавдугаар сарын 1-нд эзэн хааны сэнтийд заларч, Японд Рэйвагийн эрин эхэлсэн билээ.


Холбоотой мэдээ