“Бяцхан хайгуулчид” номын өдөрлөг болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
altankhuyag@montsame.mn
2019-05-27 17:07:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүүхдийн баярыг угтан Их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит "Улаанбаатар хотын нийтийн төв номын сан"-гаас эцэг эх, хүүхдийн хүмүүжилд нэмэр болохуйц "Бяцхан хайгуулчид" номын өдөрлөг, зохиолчийн гарын үсэгтэй хямдралтай номын худалдааг зохион байгуулна.


Тус арга хэмжээ нь энэ сарын 31-ний 10:00-18:00 цагийн хооронд "Улаанбаатар хотын төв номын сан"-гийн гадна талбайд болох бөгөөд өдөрлөгийн үеэр урлагийн үзүүлбэрүүд, гэр бүлийн хөгжөөнт уралдаан, тэмцээнүүд зохиогдох юм.


Арга хэмжээнд бидний сайн мэдэх хүүхдийн зохиолч Д.Давааням, Н.Мандал, О.Сундуй, Ш.Энхбаяр, Д.Далхжав, З.Ядмаа, Э.Амарзаяа болон зохиолч Б.Шүүдэрцэцэг нар зочноор оролцоно. Мөн "Интерном", "Монсудар", "Азхур", "Мажестик", "Сэлэнгэ пресс", "Мирном", "Book zone kids", "Ganuna publishing", "Empathy" зэрэг ном хэвлэлийн салбарын тэргүүлэгчид цугларч, хямдралтай номын худалдааг явуулна.

Холбоотой мэдээ