“Голомт” банк шинэ гүйцэтгэх захиралтай болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-05-27 20:51:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Голомт” банкны гүйцэтгэх захирлаар Норихико Катог томилжээ. Тус банкны ТУЗ-ийн шийдвэрээр өмнөх гүйцэтгэх захирал Ө.Ганзоригийн халааг авч буй ноён Норихико Като банкны салбарт 30 гаруй жил ажилласан туршлагатай аж.

Тэрээр ажлын гараагаа Bank of Tokyo (одоогийн MUFG)-оос эхлүүлж, Токио, Нью Йорк, Амстердам, Бахрейнд байгууллагын банк, хүний нөөц, байгууллагын төлөвлөлт зэрэг удирдлагын бүх шатанд ажиллаж байсан. Үүнээс гадна 2009-2016 онд Монголын банкны салбарт, тухайлбал ХААН банканд гүйцэтгэх захирлын орлогч болон гүйцэтгэх захирлаар, Монголын Банкны холбоонд дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ.

Голомт банкны гүйцэтгэх захирлаар томилогдохын өмнө ноён Като Камбож улсын Сатапана банкны гүйцэтгэх захирлаар ажиллахдаа дижитал үйлчилгээгээр улсдаа тэргүүлэгч банк болгосон байна. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, нэр хүндтэй банкир ноён Като ажлын туршлага, шинэлэг арга барил, удирдлагаар Голомт банкийг ирээдүйд их амжилт руу хөтлөнө гэдэгт итгэл төгс байна” гэж тус банкны мэдээнд дурджээ.

Холбоотой мэдээ