Папуа Шинэ Гвинейн Ерөнхий сайд огцрох тухайгаа мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-05-29 12:05:39

ЛОНДОН. /Reuters/. Папуа Шинэ Гвиней улсын сайд нарын танхимын тэргүүн Питер О'Нил албан тушаалаасаа огцрох тухайгаа мэдэгджээ.


“Албан тушаалаасаа огцрох хүсэлтэй байгаагаа би өнөөдөр өглөө амбан захирагч-генералд мэдэгдсэн” хэмээн О'Нил парламентад мэдэгджээ.


Засгийн газрын гишүүд болон О'Нилийн хооронд үүссэн сөргөлдөөн хурцдаж, парламентын гишүүдийн дийлэнх нь түүний бодлогод сэтгэл хангалуун бус байгаатай холбоотойгоор тэрбээр албан тушаалаасаа огцрох бодолтой байгаагаа мэдэгдсэн байна. 

Холбоотой мэдээ