Сүрьеэгийн эмчилгээг чанаржуулах шинэ арга нэвтрүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2019-05-29 13:01:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүрьеэгээр өвдсөн иргэн эмчилгээнд хамрагдахдаа эмч, эмнэлгийн ажилтан, сайн дурын идэвхтний зайлшгүй хяналтан дор эм бэлдмэл ууж хэрэглэдэг. Тиймээс техник технологийн дэвшил болох Skype application ашиглан эмч, эмнэлгийн ажилтан алсын зайнаас өвчтөнтэй харилцаж эм уулгаж зөвлөгөө өгч эхэллээ. 


Сүрьеэгийн эмчилгээг сайжруулах шинэлэг аргыг нэвтрүүлснээр, өвчтөний хувьд цаг заваа хэмнэх, нууцлалаа хадгалах, санхүүгийн байдалд нь дэмжлэг болох ихээхэн үр дүнтэй юм. Одоогоор, Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвд энэхүү аргыг нэвтрүүлээд байгаа бөгөөд цаашид бусад дүүрэгт мөг ашигласнаар эмчилгээ үйлчилгээ чанаржих сайн талтай аж.

Холбоотой мэдээ