Боловсролын салбарт хийж буй хөрөнгө оруулалтын ажлыг шалгав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-05-29 16:22:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч Ц.Шижир, Засаг даргын Тамгын газрын дарга Н.Энхболд нар Боловсролын хэлтэс, Газар зохион байгуулалтын албатай хамтран боловсролын салбарт хийж буй хөрөнгө оруулалтын ажилтай танилцлаа. 

Тус дүүргийн хэмжээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 6 сургууль, 4 цэцэрлэг, нийслэлийн хөрөнгө оруулалтаар 1, дүүргийн хөрөнгөөр 1 цэцэрлэг барих юм. 
Эдгээрээс дүүргийн хөрөнгө оруулалтаар 12 дугаар хороонд барих 150 хүүхдийн суудалтай цэцэрлэгийн газар чөлөөлөлт бүрэн дуусч, ажил эхлүүлэхэд бэлэн болжээ.
Мөн дүүргийн 19 дүгээр хороонд барьж буй 280 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлыг “Улаанбаатар барилга” ХХК гүйцэтгэж 2 дугаар давхрын ажил эхэлсэн, 18 дугаар хороонд 280 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг “Мана гал” ХХК гүйцэтгэж эхлэх шатандаа газар шорооны ажил хийж, 16-р хороонд барьж буй 280 хүүхдийн цэцэрлэгийг “Хөвсгөл хөх тэнгэр” ХХК гүйцэтгэж газар шорооны ажил дуусч, суурь цутгалтандаа орсон байна. 
13 дугаар хороонд 960 хүүхдийн сургууль барихаар 27 айлтай зөвшилцөж, гэрээ байгуулан газар чөлөөлөлт эхэлсэн, 18 дугаар хороо 71 дүгээр сургуулийн өргөтгөлийн барилгыг эхлүүлэхэд дахин хоёр айлын газар чөлөөлөх шаардлагатай гэдэгт ажлын баг санал нэгдэж, хариуцсан хэлтэс, албадад ажлаа эрчимжүүлэх үүрэг даалгавар өглөө.

Холбоотой мэдээ