Мексикт “Зика” вирусийн халдвар авсан хүний тоо 183 болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
jargal@montsame.mn
2016-03-29 14:09:32

МЕХИКО. /TASS/. Мексикт “Зика” вирусийн халдвар авсан хүмүүсийн тоо нэмэгдсээр байна. Тус улсын Эрүүл мэндийн яамны Өвчний тархалтыг судлах газраас мэдээлснээр, 183 хүн уг вирусийн халдварыг авсны 42 нь жирэмсэн эмэгтэйчүүд аж.

Халдвар авсан хүмүүсийн 88 нь Мексикийн өмнөд нутгийн Чьяпас муж, 75 нь Оахака мужийн оршин суугчид ажээ. Харин 20 сая хүн амтай нийслэл хотын бүсэд халдварын тохиолдол илрээгүй байна. “Зика” вирусийн халдварын улмаас биеийнх байдал хүндэрсэн болон нас барсан тухай мэдээлэл байхгүй байна.

Жирэмсэн эмэгтэй “Зика” вирусийн халдвар авсан тохиолдолд урагт сөргөөр нөлөөлж, микроцефаль буюу гавлын яс үлэмж жижгэрч, улмаар оюуны хомсдол, хараа, сонсголгүй болгодог төрөлхийн гажиг үүсгэдэг байж болзошгүй гэж Бразилийн Эрүүл мэндийн яам өнгөрсөн оны 11 дүгээр сарын сүүлээр мэдээлжээ.

Шинээр мэндэлсэн нярайд илэрсэн гажиг нь уг вирусийн халдвар авснаас үүдэлтэй эсэхийг Дэлхийн эрүүл мэндийн байдал албан ёсоор нотлоогүй байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ