Дэлхийн хамгийн бяцхан хүүхэд эмнэлгээс гарчээ

Дэлхийд | Сонин хачин
khulan@montsame.gov.mn
2019-05-31 12:55:45

ВАШИНГТОН. /NHK/. Эсэн мэнд бойжиж чадсан дэлхийн хамгийн бяцхан хүүхэд болсон Сайби АНУ-ын Калифорни муж улсын Сан-Диего хотын эмнэлгээс гарч, гэртээ харьжээ.


Ээжийнх нь цусны даралт ноцтой түвшинд хүрсний улмаас ургийг 23 долоо хоногтой байхад буюу өнгөрсөн 12 дугаар сард яаралтай тусламжийн тасагт хийсвэрээр төрүүлжээ. Охин төрөхдөө 245 грамм жинтэй байсан бөгөөд тэрбээр таван сарын турш эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж, 2.5 килограми жинтэй болсон байна.


Reuters” агентлагийн мэдээлснээр, 2015 онд Германд хамгийн бяцхан хүүхэд эсэн мэнд бойжиж байсан бөгөөд тэрбээр Сайбигаас 7 граммаар илүү буюу 252 грамм жинтэй байжээ. Томхон алимны хэмжээтэй байсан охинд Сайби хэмээх нэрийг сувилагч нар өгсөн бөгөөд түүний гэр бүлийнхэн хувийн мэдээллээ олон нийтэд дэлгэхийг хүсэхгүй байгаа ажээ.   

Холбоотой мэдээ