“The Medicine Buddha” баримтат киног Лондон хотноо нээв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын гавьяат эмч, хамба лам Д.Нацагдоржийн амьдрал, Монголын уламжлалт анагаах ухааны өв уламжлал, хөгжлийг харуулсан Их Британийн найруулагч Бенжамин Жонсын бүтээл “The Medicine Buddha” баримтат киног өнгөрсөн сарын 31-нд Их Британийн Лондон хотын “Regent” кино театрт нээв.
Хамба лам Д.Нацагдорж киноны нээлтэд Монголоос оролцсон бөгөөд тэрбээр кино сонирхон үзсэн 200 орчим зочидтой киноны төгсгөлд Монголын уламжлалт анагаах ухаан, түүний онцлогийн талаар чөлөөт яриа өрнүүлэв.
Мөн тэрбээр энэ сарын 02-нд их Британи дахь Монголчуудын холбооны санаачилгаар зохион байгуулсан “Оюунлаг оршихуй” уулзалт ярилцлагад оролцлоо. Уулзалтад Их Британид оршин суугаа 40 орчим монгол иргэн оролцож, манай уламжлалт анагаах ухаан, эмчилгээний талаар ярилцсан юм.