Байгаль хамгаалагчдыг чадавхжуулах сургалт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-03-29 19:06:19

Хэнтий аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, УЦУОША хамтран “Байгаль орчны багц хуулийг хэрэгжүүлэх талуудын оролцоо, тулгамдаж буй асуудлууд” сэдэвт зөвлөгөөн зохион байгууллаа. Зөвлөгөөнд УЦУОША, БОАЖГ, МХГ, Цагдаагийн газар,Хэрлэн голын сав газрын захиргаа, 18 сум, 4 тосгоны байгаль хамгаалагч, БОХУБ гээд нийт 70 гаруй хүн оролцлоо.

Энэхүү зөвлөлгөөн нь Байгаль орчны багц хууль, журмын хэрэгжилт, түүнийг хэрэгжүүлэхэд талуудын үүрэг оролцоог тодорхойлон тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэн тодорхойлж шийдлийг гаргах санал зөвлөмж боловсруулан холбогдох газарт хүргүүлэх, шинээр гарсан дүрэм, журмыг танилцуулах, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгөх, туршлага солилцох, байгаль хамгаалагчдыг чадвахжуулах зорилготой ажээ.
Зөвлөлгөөнөөр БОАЖГ-ын мэргэжилтнүүд Ойн тухай хууль, Эхлэл дуусгаварын акт болон шийтгэвэрийн хуудас бичих заавар, Ойжуулалт, мод үржүүлгийн ажилд анхаарах асуудлууд, Усны тухай хууль журмын танилцуулга, Хог хаягдлын менежментийг сайжруулах, тооллогын ажил явуулахад анхаарах асуудлууд, Амьтны ажиглалт судалгаа хийх аргачлал, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль журмуудын хэрэгжилт, Тусгай хамгаалалттай газар нутгийн хууль журмын хэрэгжилт сэдвүүдээр, УЦУОШАлбаны мэргэжилтэн Агаар бохирдуулагчийн эх үүсвэрийн тооллого хийх аргачлал сэдвээр, Хэрлэн голын сав газрын захиргааны мэргэжилтэн Хэрлэн голын сав газрын танилцуулга, холбогдох журмын танилцуулга сэдвээр, Цагдаагийн газрын албан хаагчид Байгаль хамгаалагчид бие хамгаалах хэрэгсэлтэй харьцах, Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг сэдвээр тус тус илтгэл тавьсан юм.
Мөн зөвлөлгөөнөөр байгаль хамгаалагчид, Байгаль орчны хяналтын улсын байцаагч /БОХУБ/ нар 6 бүсэд хуваагдан ажил үүргээ гүйцэтгэхэд тулгамдаж буй асуудлуудыг Ой, Ус, Амьтан, Ашигт малтмал, Хог хаягдал болон бусад чиглэлээр жагсаан холбогдох мэргэжилтнүүдээс тодруулга авлаа. Тодруулгаар хариулах боломжгүй холбогдох хуулийн хүрээнд өөрчлөлт оруулах саналуудыг нэгтгэн, “Санамж” бичгээр Төрийн Захиргааны төв байгууллагад хүргүүлэхээр боллоо.

Хэнтий аймаг О.Буянхишиг

Холбоотой мэдээ