Бүх нийтийн сонгуулийг 9 сарын дотор явуулахаа амлажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-06-04 14:52:20

МОСКВА. /TASS/. Бүх нийтийн сонгуулийг 9 сарын дотор явуулахын тулд түр Засгийн газрыг эмхлэн байгуулна гэдгээ Суданы шилжилтийн Цэргийн зөвлөлийн тэргүүн Абдель Фаттах аль-Бурхан ард түмэндээ хандан мэдэгджээ.


"Бүх нийтийн сонгуулийг явуулахын тулд бид түр Засгийн газрыг эмхлэн байгуулна" хэмээн түүний мэдэгдсэнийг телевизийн “Sky News Arabia” суваг иш татан мэдээлжээ.


Түүнчлэн тэрбээр Хартум хот дахь жагсагчдын хуаран руу цагдаа нар халдсаны улмаас 35 хүн амиа алдсан хэргийг мөрдөн шалгах ажиллагааг явуулахаа амлажээ.  

Холбоотой мэдээ