Монгол, Казахстаны цагдаагийн байгууллага хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2019-06-05 12:52:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, БНКазУ-ын ГХЯ-дын Консулын IX зөвлөлдөх уулзалт Нур-Султан хотноо энэ сарын 4-нд болов. 


Зөвлөлдөх уулзалтад Монголын талын төлөөлөгчдийг ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг, Казахстаны талын төлөөлөгчдийг БНКазУ-ын ГХЯ-ны Консулын газрын захирал Т.Б.Умбетбаев  нар тус тус тэргүүлэв. Уулзалтаар Монгол, Казахстаны консулын харилцааны өнөөгийн байдал, иргэдийн эрх ашгийг хамгаалах асуудлаар дэлгэрэнгүй хэлэлцэж, хоёр улсын ХЗДЯ-дын хамтын ажиллагааг хөгжүүлэх, хар тамхи борлуулах, тээвэрлэх гэмт хэрэгтэй тэмцэхэд цагдаагийн байгууллагууд хамтран ажиллахаар тогтлоо. Мөн хоёр улсын Эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах асуудлыг урагшлуулах талаар санал солилцов.

Холбоотой мэдээ