Ирина Шейк, Брэдли Купер нар салж магадгүй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-06-07 12:37:50

МОСКВА. /СПЛЕТНИК/. Оросын загвар өмсөгч Ирина Шейк, Америкийн жүжигчин Брэдли Купер нар салж магадгүй байна. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар, өдгөө 33 настай Ирина Шейк Лос Анжелесын “Pacific Palisades” дүүрэгт байдаг жүжигчин Брэдли Куперын гэрээс охиноо дагуулан явжээ.


“Хосуудын харилцаа сүүлийн үед улам хүйтэн болоод байгаа. Тэд ийм харилцаатай болоод хэдэн сар болж байна. Тэдний харилцаанд төгсгөл ирж байгаа бололтой” хэмээн нэгэн ойрын эх сурвалж мэдээлсэн байна.


"Хосууд салж байгаа бөгөөд тэднийг тогтоож байсан ганц зүйл нь хоёр настай охин Лея нь юм" хэмээн өмнө нь хэвлэлүүд мэдээлсэн байна. Загвар өмсөгч Ирина Шейк, жүжигчин Брэдли Купер нар үерхээд 4 жил болж байгаа аж. Хэвлэл мэдээллээр тэдэнтэй холбоотой янз бүрийн дуулиан шуугиан дэгдэж байсан хэдйи ч хосууд нэг ч удаа салж байгаагүй юм. 

Холбоотой мэдээ