10 хутагтын нэрэмжит шагналт найрагчид тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-06-10 13:46:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн мэндэлсний 90 жилийн ойн хүрээнд энэ сарын 6-ны өдөр их найрагчийн төрсөн бууц Алдархаан сумын нутаг “Ар амны тасархай”-н бууцанд "Очирваанийн их эгшиглэн" яруу найргийн наадмын нээлт боллоо.

Наадмын хоёрдугаар шатны шалгаруулалт Улиастай сумын Л.Ванганы нэрэмжит Хөгжимт драмын театрт болж, Завхан нутгаас төрсөн 10 хутагтын шагналыг шилдэг шүлгээрээ шалгарсан найрагчид хүртлээ. 10 хутагтын нэрэмжит шагналыг Л.Хасар, О.Цэнд-Аюуш, Б.Энхжаргал, М.Баттөмөр, Б.Сарантуяа, М.Амархүү, Г.Ишхүү, Ч.Алтантүлхүүр, А.Мягмаржав, ӨМӨЗО-ны яруу найрагч Д.Бүргэд нар хүртэж, өргөмжлөл, тус бүр нэг сая төгрөг гардав. Үүний дараа зочин төлөөлөгчид Аймгийн музейн Алдартны танхим дахь Б.Явуухулангийн буланг үзэж сонирхон түүний хэрэглэж байсан мөнгөн жүнзнээс сүүний дээж амсацгаасан юм. 7-ны өдөр Очирваани хайрхан сүслэх ёслол Таван булгийн хяр гэх газар болсон. Наадамд оролцсон найрагчид болон зочид сэтгэл өндөр буцаж ирлээ.

Холбоотой мэдээ