Ивэн эмнэлэг лазер эмчилгээг анх удаа Монголд хийжээ

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2019-06-11 12:15:14

Зүрх судасны мэс заслын алба үүсэн хөгжсөн 50 жилийн ойн хүрээнд Шастины гуравдугаар төв эмнэлэг (ШГТЭ), Ивэн, Мөнгөн гүүр, Буман санаа эмнэлгийн судасны эмч нар эрдэм шинжилгээ (ШГТЭ хурлын зааланд 2019 оны 6 дугаар сарын 7)-ний бага хурал зохион байгуулжээ. Энэхүү эрдэм шинжилгээний бага хуралд АШУ доктор Д.Цэгээнжав ( Буман санаа) клиникийн професор Д.Оюун (Ивэн), Ж.Эрдэнэсүрэн, Ж.Амгаланбаатар (ШГТЭ) зэрэг олон эмч доктор илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм. Илтгэлүүд нь хөл (доод мөчдийн венийн судасны мэс засал, эмчилгээ)-ийн судасны өргөсөлт хүндрэл (варикоз, тромбоз)-д сүүлийн үеийн тоног төхөрөмж, технологийн ололтыг ашиглан эмчилгээ хийж үр дүнд хүрч байгаа талаар байв. Тэднээс Ивэн эмнэлгийн эмч Д.Оюуны “Венийн судасны шархыг эмчлэх боломжууд” илтгэлийг авч үзье.  Хөлийн судасны өргөсөлт, бөглөрөлт (варикоз, тромбоз)-өөс үүдэн шагай, шилбэнд үүссэн шархыг эмчилдэг, эмчилгээний үр дүн богино хугацаанд гардаг гэдгийг илтгэгч эмч онцолсон юм. Үнэхээр ч илтгэгчийн үзүүлэн таниулах материалд шархандаа баригдсан хөл (олон нийтийн мэдээллийн хэрэгслээр үзүүлэх шаардлагагүй)-ийн гэрэл зураг олныг үзүүлж байв.


Венийн  архаг дутагдлын эмгэг физиологийн шалтгаан

  •        Венийн судасны өрхөг өргөсөлт ба хавхлагийн дутагдал /анхдагч варикоз: идиоплатический/
  •        Тромбозын нөлөөнөөс хавхлагийн гэмтэл болох эсвэл сувгийн өөрчлөлтүүд /тромбозын дараах хам шинжүүд/


Венийн судасны архаг дутагдлын эмгэг физлоогийн үндэс

  •        Венийн судсаар цусыг хөлнөөс зүрх рүү тээвэрлэхэд цусны урсгалд учрах гэмтэл
  •        Венийн судасны эзэлхүүн өөрчлөлт ба цусны даралт хэт ихсэлт
  •        Венийн судасны архаг дутагдал CVI  гэж шалтгаан үндсийг нь тус бүр тодорхойлжээ.


Шархыг эмчлэх эмчилгээний хэлбэр

  •       Бөглөрсөн судсыг сугалж авах мэс заслын эмчилгээ
  •        Жишээ нь: судсыг сугалж авах мэс зэсэл, эрчимтэй хатаах тарилга
  •        Шархтай хэсгийг мэс заслаар эмчлэх
  •        Шархтай хэсгийн мэс заслын бус эмийн эмчилгээгээр эмчлэх
  •        Физик эмчилгээгээр эмчлэх гэж нэг бүрчлэн авч үзжээ.


Илтгэгчийн судалгаагаар, хөлийн нь судас бүдүүрсэн өвчтөн 2006 онд 718 байжээ. Харин 2015 онд 3 мянга 679 болсон байна. Энэ тоо үзүүлэлтээр авч үзвэл, есөн жилийн хугацаанд ийм өвтэй хүний тоо тав дахин нэмэгджээ. Монгол улсын хүн амыг гурван сая гэж үзвэл хөлийн судас (варикоз, тромбоз)-ны өвчтэй хүн, нийт хүн амын 0,2 хувийг эзэлж байгаа гэнэ.

Хөлийн венийн судас бүдүүрэн зангирч гогцоорохыг варикоз (судасны өргөсөлт) гэдэг юм байна. Энэ нь хүндэрч тромбоз (бөглөрөлт) болдог. Тромбозийг эмчлэхэд хэвтрийн дэглэм барих эмчилгээний арга байдаг гэнэ. Гэхдээ эмчилгээний энэ дэглэм нь үр дүнгээ удаан өгдөг. Улмаар өвчнийг архагшуулж, хүндрүүлэх сул талтай гэж их эмч Д.Оюун илтгэлдээ дурдлаа. Тэрбээр цааш нь “Өвчтнийг хэвтрийн дэглэмд байхаас илүүтэй алхаж гишгэхэд нь тус, дэм өгч урамшуулах хэрэгтэй. Ийм эмчилгээ, үйлчилгээ үзүүлэхэд даралттай эмчилгээний оймс  их тус дэм болдог. Энэ тал дээр залуу эмч нар анхаарах хэрэгтэй. Хөлийн судасны өвчин бол одоо бүрэн эдгэрдэг өвчний тоонд орж байна“ гэж хэлж байлаа. Эрдэм шинжилгээний бага хурал дээр хөндөгдсөн өөр нэг сэдэв нь хатаах тарилга буюу судасны мэс засал (лазер эмчилгээ) хэрхэн дэлгэрсэн талаар байсан юм.


Ивэн эмнэлгийн хувьд анх судасны мэс засал (лазер эмчилгээ)-ыг 2015 оны 10 сарын 28-нд хийж байжээ. Мөн онд энэ лазер эмчилгээг нийт зургаан өвчтөнд хийсэн байна. Түүнээс хойших он дарааллыг авч үзвэл 2016 онд дөрөв, 2018 онд 20 өвчтөнд тус бүр хийжээ. Харин 2019 оны эхний таван сарын байдлаар 20 өвчтөнд хийсэн байна. Тус эмнэлгийн хувьд, ХБНГУ-ын ижил төрлийн эмнэлэгтэй тогтоосон хамтын ажиллагааны хүрээнд ийм эмчилгээний тоног төхөөрөмж, эмчилгээний арга технологийг өөрийн оронд нутагшуулжээ.


Ивэн эмнэлэг эмчилгээндээ Elves Radial Laser 2 маркын аппарат ашиглаж байгаа аж. Лазер техникээр дэлхийд анхдагч болох биолитек® компанийнх юм байна. Энэ аппарат нь лазер туяа эмчилгээний ирээдүйн өөрчлөлтийг "радиол" болгон өөрчилсөн. Анхны эмнэлгийн 1470nm диодын лазер болон патентлагдсан шуугиан (360 °) ELVeS® Radial® флюресцент хосолсноор ELVeS® Radial® горим нь эмчилгээний үр дүнг сайжруулахад хялбар системийг бий болгодог.


Аюулгүй байдал, уян хатан байдлын хувьд, энэхүү өвөрмөц системийг тасралтгүй сайжруулах хүчин чармайлт нь бие биентэйгээ нэгдэж болох утас, бусад нэмэлт хэрэгслийг сонгоход хүргэсэн. ELVeS® Radial® утас (2 үе шаттай цацраг бүхий) шинэ хөгжлийн үе шат нь бүр илүү нарийн нэг төрлийн, эдийн найрлагатай хөнгөн утаа ялгаруулдаг. ELVeS® Radial® 2ring fiber нь энэ давуу талыг 16GA судлын хандалттай хослуулдаг гэнэ.


Тэгвэл Буман санаа эмнэлэг (АШУ-ны доктор Д. Цэгээнжав) 2017 оны 10 дугаар сарын 8-аас эхлэн өвчтөнд судасны мэс засал (лазер эмчилгээ)-ыг БНСУ-ын Сөүл Хажон эмнэлэгтэй хамран хийжээ. Тэд судалгаандаа 2017 оны 10 сараас 2019 оны 5 дугаар сарын дотор тус эмнэлэгт хандсан 153 өвчтнөөс өндөр давтамжтай дулааны энерги (лазер)-ээр эмчилсэн 30 тохиолдлыг оруулжээ. Мөнгөн гүүр эмнэлгийн хувьд, мөн БНСУ-ын ижил төрлийн эмнэлэгтэй хамтран ийм судасны мэс засал (лазер эмчилгээ)-ыг 2017 оны 10 дугаар сараас эхлэн хийсэн байна.


Дэлхийд Испани улсын эмч Боне 1999 онд венийн судсан дотуурх лазер эмчилгээг анх (Endovenous Laser Ablation) хийжээ. Харин АНУ-д 2000 онд венийн судсан дотуур лазераар сорвижуулах (Endovenous Laser Ablation) мэс засал, радио долгионоор сорвижуулах (Radiofrequency Ablation)  эмчилгээг хийжээ. Тэгвэл манайд лазер эмчилгээг Д.Оюун эмч (Ивэн эмнэлэг) 2015 оны 10 дугаар сарын 28 хийсэн баримтыг дээр дурдсан билээ.

Холбоотой мэдээ