Хятадад үер, хөрсний гулгалтын улмаас олон хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2019-06-12 11:24:36

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын өмнөд нутгаар хүчтэй аадар бороо үргэлжлэн орсны улмаас наад зах нь 19 хүн амиа алдсан талаар орон нутгийн эрх баригчид мягмар гарагт мэдээлсэн байна.


Гуанси Жуан өөртөө засах бүсэд долоо хоног үргэлжлэн орсон аадар борооноос үүдэн зургаан хотод үерийн гамшиг нүүрлэсний улмаас 12 хүн амиа алдаж, 570 мянга гаруй хүн нэрвэгджээ. Тус бүсийн Байгалийн гамшгийн уршгийг арилгах газраас мэдээлснээр, үерийн улмаас 1300 байшин барилга, 33500 ургац сүйджээ. Хүчтэй аадар бороо мягмар гарагийн оройноос пүрэв гараг хүртэл үргэлжлэн орж, бүсийн зүүн хойд нутгаар 300 мм гаруй хур тунадас унах төлөвтэй байна.


Хятадын Цаг уурын удирдах газар хүчтэй аадар борооны түгшүүрийн хөх түвшинг мягмар гарагт хэвээр үлдээж, Гуйжоу, Чунчин, Гуанси, Гуандун, Хунань, Фужянь, Тайвань, Ганьсуд аадар бороо орох төлөвтэй байгааг анхааруулжээ. 

Холбоотой мэдээ