Үйлчилгээний байгууллагын ажилчдыг чадавхжуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-06-12 16:45:31

Сүхбаатар /МОНЦАМЭ/.  Монгол Улсын БОАЖЯ, Монголын зочид буудлын холбоотой хамтран зохион байгуулж буй алал жуулчлалын төрөлжсөн сургалт Сүхбаатар аймагт болж байна. Тус аймгийн хувьд үйлчилгээний газруудын чанар, соёлын хувьд гадныханд ихээхэн шүүмжлүүлдэг. Тиймээс энэ удаагийн сургалтаар зочлох соёлын талаар холбогдох хүмүүст мэдлэг олгож байгаа аж.  

Аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдыг татах нэг хөшүүрэг бол үйлчилгээний байгууллагууд. Зорин ирсэн хэнд ч сэтгэлд нийцсэн үйлчилгээ үзүүлж, ая тухтай байлгаж, сэтгэл хангалуун буцаах нь тэдний гол үүрэг. Гэвч энэ зүйл Сүхбаатар аймагт төдийлөн хөгжөөгүй. Үйлчилгээний газруудын чанар, харилцаа хандлага гээд бүх зүйл бусдын шүүмжлэлд өртөж байдаг. Тиймээс энэ удаагийн сургалтад аймгийн төвийн үйлчилгээний байгууллагын ажилчид болон аялал жуулчлалын салбарт ажиллах сонирхолтой хувь хүмүүсийг хамруулжээ.


Үйлчилгээний байгууллагуудын чанар гэдэг зүйл улсын хэмжээнд чухал асуудал болсон. Энэ байгууллагын ажилчдын харилцаа хандлага гэдэг хамгийн чухал. Гэтэл яг бодит байдал дээр үйлчилгээний байгууллагад мэргэжлийн бус, оюутнууд, эсвэл цагийн ажилтнууд ажиллаж байна. Энэ байдал хөдөө орон нутагт хамгийн их ажиглагддаг. Уг нь үйлчилгээний байгууллагын ажилчин эхлээд өөрийгөө, биеэ бэлтгэх ёстой. Үүний дараа би бусдад ямар үйлчилгээ үзүүлэх вэ гэдгээ бодох ёстой. Энэ бол хамгийн том соёл. Тиймээс төрийн бодлогын хүрээнд үйлчилгээний байгууллагуудын чанарыг сайжруулах, ажилчдыг чадавхжуулах ажлыг орон даяар хийж байгаа юм. Үүний үр дүн, ач холбогдол өндөр байна гэж Монголын зочид буудлын холбооны зөвлөх Ч.Одончимэг хэллээ.

Онол париктик хосолсон тус сургалт тав хоног үргэлжилнэ. Жолооч, тогооч, хөтөч тайлбарлагч, угтагч, зөөгч, бармен, үйлчлэгч гэсэн чиглэлээр мэргэшсэн багш нар хичээлийг удирдан явуулж байна. 

Холбоотой мэдээ