Энэтхэгт хар салхины улмаас 300 мянган иргэнийг нүүлгэн шилжүүлэв

Дэлхийд | Байгаль орчин
nyamdavaa@montsame.gov.mn
2019-06-12 16:38:04

ШИНЭ ДЕЛИ. /CNN/. Энэтхэгийн баруун хойд нутгийг чиглэн ирж буй "Ваюу" хар салхи тус улсын эрэгт 24 цагийн дотор хүрэх төлөвтэй байна. Энэхүү хар салхинд тухайн бүс нутгийн зургаан сая орчим иргэн өртөж болзошгүй байгаа юм.


Энэтхэгийн Дотоод хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч, "хар салхи ойртож байгаатай холбогдуулан 300 мянган иргэнийг 700 гаруй хорогдох байранд нүүлгэн шилжүүлж, мөн сургууль, коллежийг хааж, зарим дүүргүүдийн хөл хөдөлгөөнийг энэ долоо хоногийн баасан гараг хүртэл хориглосон" гэж мэдэгдэв.


Энэ хар салхи сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд Энэтхэгийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрсөн хамгийн хүчтэй хар салхи болж магадгүй байна. Одоогоос нэг сарын өмнө "Фани" хар салхи Энэтхэгийн зүүн хойд эргийг дайран өнгөрсөн билээ.


Хар салхи ойртож байгаатай холбогдуулан Энэтхэгийн Гамшгийн үед хариу арга хэмжээ авах хүчин нэг бүр нь 45 хүний бүрэлдэхүүнтэй 39 багийг эрэн хайх, аврах ажиллагаанд бэлдэж байна. Үүний зэрэгцээ тус улсын зэвсэгт хүчин 34 багийг бэлэн байдалд оруулжээ.


"Ваюу" салхи даваа гарагт үүсэж, мягмар гарагт Арабын тэнгисийн орчимд гамшиг дагуулах хэмжээний эрчийг авсан байна.

Холбоотой мэдээ