Венесуэлд төрийн эргэлт хийхийг завдсан хүмүүсийг баривчилжээ

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2019-06-12 14:50:03

КАРАКАС. /Xinhua/. Венесуэлд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-нд төрийн эргэлт хийхийг завдсан 17 хүнийг баривчилсан талаар тус улсын эрх баригчид мягмар гарагт мэдээлжээ.


Венесуэлийн Ерөнхий прокурор Тарек Уиллиам Сааб Олон нийтийн яамны нэгээс тавдугаар сарын үйл ажиллагааны тоймыг танилцуулах үеэрээ мэдэгдэхдээ, төрийн эргэлт хийхийг завдсан хэргийг мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд нийт 34 хүнийг баривчилсан гэжээ. Мөн тэрбээр, тогтвортой байдал, энх тайвныг хадгалах чиглэлд гаргаж буй Олон нийтийн яамны хүчин чармайлтыг сайшаасан байна.


Өмнө нь Т.Сааб сөрөг хүчний удирдагчид болох Леополдо Лопез, Хуан Гуайдо нар төрийн эргэлт хийхийг оролдсон хэмээн мэдэгдэж байсан юм. Өнгөрсөн оны наймдугаар сард Ерөнхийлөгч Николас Мадурогийн амийг хөнөөхийг завдсан хэрэгтэй холбогдуулан 38 хүнд ял тулгаж, 31 хүнд хорих ял ногдуулж байжээ. 

Холбоотой мэдээ