Сургууль цэцэрлэгийн гал тогооны тоног төхөөрөмж сайжирчээ

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2019-06-14 10:20:40

Завхан /МОНЦАМЭ/. Завханы ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн гал тогооны газрууд сүүлийн хоёр жилийн хугацаанд шаардлагатай тоног төхөөрөмжүүдээр хангагджээ. Тухайлбал Тосонцэнгэл сумын таван сургууль, Улиастай сумын дөрвөн цэцэрлэг, таван сумын хүүхдийн цэцэрлэг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар гал тогооны цахилгаан тоног төхөөрөмжтэй болжээ.

Ийнхүү шаардлага хангасан гал тогооны тоног төхөөрөмжтэй болсноор цэцэрлэг, сургуулийн хүүхдийн хоолны нэр төрөл хүрэлцээ хангамж, чанар сайжирсан байна. Өнөөдрийн байдлаар 31 цэцэрлэг гал тогооны иж бүрэн тоног төхөөрөмжтэй болсон ба энд 71 тогооч ажиллаж байна. Харин ерөнхий боловсролын 23 сургууль гал тогооны иж бүрэн тоног төхөөрөмжтэй болсон ба үдийн цай бэлтгэдэг 62 тогооч, сургуулийн дотуур байранд 56 тогооч ажиллаж байна.

Энэ жил Үдийн цай хөтөлбөрт 7600 гаруй хүүхэд хамрагдаж үүнээс сургууль дээр 5500 хүүхэд, гэрээгээр болон дотуур байр, хүүхдийн цэцэрлэгт гэхчлэн хоол хүнсний үйлчилгээнд нийт 14000 орчим хүүхэд хамрагджээ. Хүүхдийн цэцэрлэгүүд энэ сарын 1-нээс эхлэн албан ёсоор амарсан хэдий ч Улиастайн 8 цэцэрлэгт ирэх сарын 1-ний өдөр хүртэл холимог тус бүр нэг бүлэг хичээллэж байгаа аж.  

Холбоотой мэдээ