Их говийн зоригтны түүхт 75 жилийн ой долдугаар сарын 17-19-нд болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Өргөн сумын ЗДТГ Их говийн зоригтны баатарлаг үйлсийн 75 жилийн ойг долдугаар сарын 17-19-нд зохион байгуулахаар боллоо.
Их говийн зоригтнуудын алдар гавьяаг мөнхжүүлэх, хөшөө дурсгалын цогцолбор байгуулах, бэлчээр усжуулах, сумын нийтийн эзэмшлийн талбайг тохижуулах, иргэд аж ахуй нэгжүүдийн оролцоотойгоор хашаа хороогоо цэвэрлэх зэрэг ажлыг гүйцэтгэж байна.
Сум орон нутгийн өнгө үзэмж, тохижилт үйлчилгээг сайжруулах зорилгоор гэр хорооллыг хашаажуулах ажлыг гүйцэтгэж байгаа бол сумын тѳвийн IV,V,VI,VII байрны гадна талын фассадын засварын ажлыг хийжээ.
Бичин жилийн зуд буюу 1944 оны өвлийн цасан
шуурганаар эх орны зүүн өмнөд хил рүү уруудсан дал гаруй мянган адууг хил
давуулалгүй тогтооход оройлон оролцсон хүмүүс нь Баянмөнх сумын багийн дарга Палам, Рэгзэнмятав,
Төвийн Балдан зэрэг хүмүүс байжээ.