Орхон аймагт 200 гаруй ломбард бүртгэлтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-06-15 19:32:22
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Орхон аймгийн хэмжээнд 200 гаруй ломбард бүртгэлтэй байдгаас 70 орчим нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр ломбардын эздэд аймгийн Цагдаагийн газар, “Монголын барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг” хамтран “Ломбард-эрх зүйн боловсрол” сэдвээр сургалт зохион байгууллаа. Сургалтаар Барьцаалан зээлдүүлэх нийтлэг шаардлага MNS5274:2017стандартад нийцсэн үйл ажиллагаа явуулах чиглэлээр цогц мэдээлэл өгчээ. Мөн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор мэргэжлийн үнэлгээ хийлгэх, камер, дохиолол хамгаалалтад хамрагдаж, зээлдэгчийн барьцааны эд зүйлсийн бүрэн бүтэн, аюул эрсдэлгүй байдлыг хариуцах, ажилтан, алба хаагч нь сургалт, зөвлөгөөнд хамрагдах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн байна.

Холбоотой мэдээ