Нарийн, нарийвтар ноост хонь үржүүлэгчдийн улсын зөвлөгөөн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-06-15 22:44:17

Дархан-Уул /МОНЦАМЭ/. ХХААХҮЯ-наас санаачлан Малын удмын сангийн үндэсний төв, Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоотой хамтран Нарийн, нарийвтар ноост хонь үржүүлэгчдийн улсын зөвлөгөөнийг Дархан-Уул аймгийн Хонгор суманд байрлах Малын удмын сангийн үндэсний төв цогцолборт зохион явууллаа. 

Энэ өдрийн зөвлөгөөний үеэр оролцогчид нарийн нарийвтар ноост хонины удмын санг хамгаалах, үүлдэрлэг байдлыг сэргээн сайжруулах, тоо толгой ашиг шимийг нь нэмэгдүүлэх, үндэсний үйлдвэрүүдийг сайн чанарын ноос арьс ширээр хангах эрчимжүүлсэн арга технологийг нэвтрүүлж, үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцжээ. 
Нарийн, нарийвтар ноост хонийг бий болгох үржил селекцийн ажил, маллагааны технологи нь монгол хониныхоос эрс ялгаатай бөгөөд битүү дулаан байранд төллүүлэх, ноосыг цахилгаан хайчаар хяргах, өвс тэжээлээр жигд хангах ёстой байдаг аж
Сүүлийн жилүүдэд хонины үржил селекцийн ажлын бодлого алдагдаж тоо толгой, ашиг шимийн түвшин буурах болжээ. Ноос боловсруулах салбарт шинэ техник технологи нэвтрүүлэх, татварын болон бусад хуульд өөрчлөлт оруулах, түүхий эдийн чанарыг сайжруулах асуудлууд тулгамдаж байгаа талаар оролцогчид онцолж байлаа. 

Монгол орны эдийн засаг, нийгмийн хөгжлийг хүнс хөдөө аж ахуйн салбар тэр дотроо мал аж ахуйн үйлдвэрлэлгүйгээр төсөөлөхийн аргагүй. 2018 онд мал аж ахуйгаас 3.7 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэл өмнөх оныхоос 4.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна. 
Мал аж ахуйн үйлдвэрлэлийг биотехнологийн ололттой хослуулан хэрэглэх, малын генетик нөөцийн тухай, мал амьтны эрүүл мэндийн тухай хууль, эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих ноолуур үйлдвэржилт 21:100 хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг ханган малын тоонд биш чанарт анхаарч, ажил үйлчилгээний цар хүрээг тэлж генетик нөөцийн төлөв байдлыг тодорхойл
ж үнэлэх ажлыг цаашдаа үр дүнтэй хэрэгжүүлэхээр болжээ.

 

Холбоотой мэдээ