АНУ-ын тандалтын улмаас иргэд нь санал бодлоо илэрхийлэхээс эмээдэг
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМВАШИНГТОН. /Sputnik/. АНУ-ын Засгийн газрын тандалтын улмаас тус улсын иргэдийн дийлэнх нь эсрэг санал бодлоо цахим хуудсаар илэрхийлэхээс эмээдэг болох нь судалгаагаар харагджээ.
Иргэдээс асуулт асуухаас өмнө Засгийн газрын тандалтын тухай мэдээлэл өгөхөд тэд улс төрийн талаарх үзэл бодлоо илэрхийлэхээс зайлсхийж байсныг Уэйн их сургуулийн дэд профессор Элизабет Стойчефф судалгаагаараа тогтоосон байна.
Ирак дахь “Лалын улс” бүлэглэлд цохилт өгч байгаа тухай зохиомол, төвийг сахисан мэдээллийг судалгаанд оролцогчдод өгөхөд тэдний дийлэнх нь уг сэдвийн талаар санал бодлоо хуваалцах төлөвтэй байсан бөгөөд Засгийн газрын тандалтын тухай сануулсны дараа тэд “эсрэг үзэл бодлоо ярих магадлал нь их хэмжээгээр буурч байсныг тэрбээр судалгаагаараа нотолжээ.
Эцэст нь тэрбээр, АНУ-ын үндэсний аюулгүй байдлын урьдчилан сэргийлэх арга хэмжээ нь үг хэлэх эрх чөлөөнд сөргөөр нөлөөлж, эсрэг санал бодлоо илэрхийлэх иргэдийг айдас руу түлхэж, иргэдийг мэдээлэл хуваалцах, авахаас болгоомжлоход хүргэж байна гэж дүгнэсэн байна.
Засгийн газрын тандалт нь ардчилсан яриа хэлцээний үндэс суурь болдог үндэсний цөөнхийн үзэл бодлыг дарж байгааг энэ судалгаа харууллаа гэж Стойчефф мэдэгджээ.
Д.Нямтулга