Хятадад газар хөдөлсний улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2019-06-18 11:31:01

БЭЭЖИН. /TASS/. Хятадын баруун өмнөд нутагт газар хөдөлсний улмаас амиа алдсан хүний тоо 11 болж нэмэгдэж, 122 хүн гэмтсэн тухай тус улсын Төв телевиз мэдээлсэн байна.


Байгалийн гамшгийн улмаас зургаан хүн амиа алдаж, 75 хүн гэмтсэн гэж урьд нь мэдээлж байв. Даваа гарагт орон нутгийн цагаар 22 цаг 50 минутад Сычуань болон Гуйжоу мужийн хилийн бүсэд 5.9 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна. Газар хөдлөлтийн голомт нь Сычуань мужийн Чаннин хошуунаас зүүн өмнө зүгт 19 км зайтай газар 10 км-ын гүнд байжээ.


Холбоотой мэдээ