Бүсчилсэн хөгжлийн бодлогын хэлэлцүүлэг болж байна

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2019-06-18 18:13:12

Увс /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Үндэсний хөгжлийн газар, Увс аймгийн ЗДТГ, Германы хамтын ажиллагааны нийгэмлэг, Үндэсний хөгжлийн цогц төлөвлөгөө боловсруулах төслөөс хамтран зохион байгуулж буй “Бүсчилсэн хөгжлийн бодлогын хэлэлцүүлэг” зөвлөлдөх уулзалт Улаангом хотноо өнөөдөр болж байна.

Зөвлөгөөнийг нээж Үндэсний хөгжлийн газрын дэд дарга Д.Долгормаа, Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн ЭТИС хөтөлбөрийн засаглал хариуцсан ахлах зөвлөх Ч.Оюун-Эрдэнэ, ЖАЙКА-ын Төслийн багийн зөвлөх Кавамура нар мэндчилгээ дэвшүүлж, зөвлөгөөний үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Зөвлөгөөнд аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга гэх мэт 160 гаруй төлөөлөгч оролцож байна. Энэхүү зөвлөгөөнд аймгийн удирдлагуудын зүгээс өндөр ач холбогдол өгч байгаа бөгөөд эндээс гарсан бодлого шийдвэрүүд нь бүс нутгийн хөгжлийг тодорхой түвшинд хүргэхэд нөлөөлнө гэж үзэж байна.

 

Холбоотой мэдээ