Япон, Саудын Араб эдийн засгийн харилцаагаа гүнзгийрүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-06-18 14:53:17

ТОКИО. /NHK/. Япон, Саудын Араб эдийн засгийн харилцаагаа гүнзгийрүүлж, тус улсын нефтийн орлогоос хамааралтай байдлыг бууруулахын тулд хөрөнгө оруулалтыг өргөжүүлэхээр тохиролцжээ.


Японы Эдийн засгийн сайд Хирошигэ Сэко, Саудын Арабын Эдийн засаг, төлөвлөгөөний сайд Мухаммед Аль-Тувайжри нар Токио хотноо уулзсаны дараа ийнхүү мэдэгдсэн байна.


М.Тувайжригийн хэлснээр, Саудын Араб Токио хотод ирэх онд хөрөнгө оруулалтын газар байгуулах ажээ. “Цаашид хоёр орон олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ" гэж Х.Сэко хэлсэн байна. Үүнд Саудын Арабын эмч нарыг сүүлийн үеийн технологийг ашиглахад бэлтгэх зэрэг багтах ажээ.


Япон болон Саудын Араб Эдийн засгийн хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичгийг 2017 онд байгуулж байжээ. 

Холбоотой мэдээ