Тогтвортой байдлаа хадгалан авч үлдэхийг хүсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-06-18 18:32:32

БЭЭЖИН. /TASS/. Аль ч нөхцөлд тогтвортой байдлаа хадгалан авч үлдэж, хөгжин дэвшсээр байхыг Хятадын эрх баригчид Египет улсаас хүсжээ. Энэ тухай Хятадын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Лу Кан Египетийн Ерөнхийлөгч асан Мухаммед Мурси зүрхний шигдээс болсны улмаас нас барсантай холбогдуулан мэдэгдсэн байна.


Мурси шүүх хуралдааны танхимд завсарлагааны үеэр ухаан алдан унаж, ухаан оролгүй нас барсан байна. Үүнээс хэдхэн минутын өмнө тэрбээр шүүх хуралдаанд таван минутын үг хэлсэн байжээ.


“Лалын ахан дүүс” хөдөлгөөнийг дэмжигч Мухаммед Мурси 2012 онд Египетийн ерөнхийлөгчийн сонгуульд ялсан боловч жилийн дараа ард олны бослого хөдөлгөөний үеэр цэргийнхний нөлөөгөөр унасан юм. Энэ жил тэрбээр 68 нас хүрэх байжээ.

Холбоотой мэдээ