Сүү боловсруулах тоног төхөөрөмжийг 22 иргэн, 2 хоршоонд олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-06-19 10:19:33

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт малчин өрхийн цагаан идээ үйлдвэрлэлийн чанар, тоо хэмжээ өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор Сүү боловсруулах тоног төхөөрөмжийг 22 иргэн, 2 хоршоонд олголоо.

Монгол Улсын Засгийн газраас "Мах сүүний анхдугаар аян"-ы хүрээнд ХХААХҮЯ, Азийн хөгжлийн банк, “Хөдөө аж ахуйн хөдөөгийн хөгжил” төслийн дэмжлэгтэйгээр орон нутгийн сүүний нөөц ашиглалтыг сайжруулж, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор малчин өрх, хоршоонд тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл гардууллаа.

Тус тоног төхөөрөмжийг Алаг-Эрдэнэ, Арбулаг, Улаан-Уул сумын 22 малчин өрх, Улаан-Уул сумын "Дархад малын хишиг ундрах" хоршоо, Алаг-Эрдэнэ сумын "Мэлхий хадны цуурай" хоршооны иргэд хүлээн авлаа. Малчид тоног төхөөрөмжтэй болсноор цагаан идээгээ боловсруулан өрхийн орлого олох төдийгүй ажлын байр бий болгох үр дүнтэй гэдгийг Хөвсгөл аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Г.Баттулга хэлж байлаа. 

Холбоотой мэдээ