"Өлгийн хүчтэн" галын бөхчүүд Харзтайн аманд наадмын бэлтгэлээ базааж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-06-19 11:27:40

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн "Өлгийн хүчтэн"  галын бөхчүүд өнгөрсөн долоо хоногоос Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Харзтайн аманд байрлах "Хас өргөө" амралтын газарт наадмын барилдааны бэлтгэлээ базааж эхэлсэн байна.

Тус аймгийн бөхчүүдийн хувьд тусдаа гал болж дөрөв дэх жилдээ гарч байгаа нь энэ бөгөөд дасгалжуулагчаар улсын заан Д.Одгэрэл ажиллаж байгаа аж. Харин бөхийн галыг аймгийн хурц арслан К.Ханат ахалж, улсын начин Б.Баатарцол, Б.Серик, аймгийн хурц арслан У.Берекe тэргүүтэй 30 гаруй бөх багтсан байна.  

2016, 2017 оны наадмын барилдаануудад Б.Баатарцол, Б.Серик нар Баян-Өлгий аймагт сүүлийн 34 жил тасраад байсан улсын цолыг хүртсэн юм. Тухайн бөхчүүдийн хувьд энэ жилийн үндэсний их баяр наадмаар цолоо ахиулна, У.Береке, Н.Мустафа, М.Еркебулан нарыг улсын цолонд хүрнэ хэмээн нутгийн ард иргэд найдвар тавьж байна. 

Холбоотой мэдээ