Аялал жуулчлалын үйлчилгээнд ажиллах 230 иргэнийг чадавхжуулж бэлтгэв

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2019-06-19 17:26:53

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт аялагч, гадаад, дотоодын жуулчдын эрүүл, аюулгүй байдлыг хангах, тэдэнд үйлчилгээ үзүүлж буй мэргэжлийн ажилтны мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, аялал жуулчлалын мэргэжлийн ажиллагсдын мэргэжил, мэдлэгээ дээшлүүлэх, хөгжих боломжийг нэмэгдүүлж хүний нөөцийн сургалт хөгжлийг шинэ шатанд гаргах зорилгоор аялал жуулчлалын үйлчилгээнд ажиллах 230 иргэнийг чадавхжуулж бэлтгэв.

Тус сургалтад идэвхтэй ажил хайгчаар бүртгэгдсэн хөдөлмөр эрхлэх насны ажилгүй иргэдийг хамруулан, гэрчилгээ олгож, төгсөгчдийг аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын хүний нөөцийн нэгдсэн системд бүртгэх, цаашид тогтвортой ажлын байраар хангах зорилготой гэдгийг зохион байгуулагчид онцолж байв. Иргэд зочин хүлээн авагч, өрөө, гэрийн үйлчлэгч, хаалгач, ачаа зөөгч, зоогийн газрын зөөгч, бартендер, бариста, тогооч,  аяллын хөтөч, аяллын жолооч, удирдах ажилтан, менежер гэсэн 10 төрлийн мэргэжлээр онол дадлага хосолсон сургалтад хамрагдаж цаашид аялал жуулчлалын салбарт ажиллах боломжтой боллоо.


Ийнхүү аялал жуулчлалын үйлчилгээний чанарыг сайжруулах, хөдөлмөр эрхлэх насны ажилгүй иргэдэд мэргэжил олгох замаар ажлын байраар хангах, тогтвортой амьжиргааг бий болгох зорилгоор БОАЖЯ, аймгийн ЗДТГ, Аялал жуулчлал ур чадварын сургалтын төвтэй хамтран орон нутгийн 230 иргэнийг сургалтад хамруулав. 

Холбоотой мэдээ